
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтэн, БНТУ-д эмчлүүлж байсан гурван настай Ц.Батзаяа хүү таалал төгсчээ.
Хүүгийн төрсөн аав, авга ах нь элэг нэгт Монголын ард түмэндээ хандаж, хандив цуглуулан гурван удаа хагалгаанд орсон байдаг.
Хэргийг сануулахад, 2023 оны гуравдугаар сарын 06-07-нд 3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдаргч Ц.Энхбилэг гэгч хүндээр зодож гэмтээсэн. Тухайн үед хүү зургаан настай ах болон хойд эцгийн хамт гэртээ үлдсэн, ээж нь эзгүй байсан гэдэг.
Ц.Энхбилэгт холбогдох шүүх хурал товлогдож болсон ч, түүний үйлдсэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.