Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Хүнсний ногооны таримлын сорт сорилт, хянан баталгаа хийх сургалт зохион байгууллаа
  • Мэдээ
  • Нийгэм

Хүнсний ногооны таримлын сорт сорилт, хянан баталгаа хийх сургалт зохион байгууллаа

Gereltod 2023-08-17 1 min read

Хүнсний ногооны сорт, сорилт, хянан баталгаа хийх арга зүйн мэдлэг олгох сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулжээ.

Сургалтад Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Н.Оюунсувд болон нийслэл, орон нутгийн агрономичид, хяналтын байцаагчид хамрагджээ. Агрономичид, салбарын хяналтын байцаагчдын хамтран ажиллах ажлын уялдааг сайжруулах зорилгоор хүнсний ногооны таримлын сорт сорилтын арга зүй, таримлуудын сортуудад хянан баталгаа хийх зөвлөмж, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал зэрэг арга зүйн мэдээллүүд өгчээ.

Мөн ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь сорт сорилтын талбайд танилцуулах сургалтыг зохион байгуулав. Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Сорт, сорилтын талбайд агрономичдоос гадна Увс аймгийн 40 гаруй үр үржүүлэгчид өөрсдийн туршлагаасаа хуваалцсан бөгөөд тус талбайд 3-5 жил туршигдсан шар манжин – хараа 5, шар лууван – шантэне роял сортуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгааг онцолж байв.

Continue Reading

Previous: Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины аж ахуйг танилцуулав
Next: ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Дэд дарга ЯН ЖИНЬ-тэй уулзлаа

Related Stories

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй

2023-09-11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол болж, таван иргэн амиа алджээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол болж, таван иргэн амиа алджээ

2023-09-11

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.