
Ордын лицензүүдээ буцааж өгч, төрөөс тоносон зээлүүдээ төлснийхөө дараа ӨГЛӨГИЙН ХАТАН ХААНЫ дүр бүтээ!!! Ч.Номин!!!
Соёлын сайд Ч.Номин аавынхаа “хулгайлсан” мөнгөөр төрийн эрх мэдэлд хүрсэн гэх олны яриа ортой гэдгийг Говь-Алтайн 100 жилийн алтан хандивлагч болсон энэ үйл явдал батлаад өгчихлөө.
Ч.Номингийн хувиасаа Говь-Алтайн 19 сумын сургуульд бэлэглэж буй Старлинк-ийн интернэт төхөөрөмж нь аав Л. Чинбатын төрөөс, ард түмнээс хулгайлсан мөнгөний хумсны толионд ч хүрэхгүй.
Соёлын сайд эхлээд дараах асуултад хариулчих.
– Аав Л. Чинбат чинь Гацуурт, Сөдөт…. гээд Монголын аль өнгөтэй өөдтэй ордуудын алтыг ухаад, татвараа шударгаар төлсөн үү?
-Танай гэр бүл ганцаараа Монголын 50 гаруй ордын лиценз эзэмшиж, ухаж, зарж ашиг олж байгаа нь шударга ёс уу? Байгалийн баялаг бүх ард түмний өмч байх Үндсэн хуулийн зөрчил мөн үү?
– Аав чинь Газар тариалангийн толгой эргэм олон компаниараа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас 2 тэрбум төгрөг илүү тооцож авсныг чи мэдэх үү?
– Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авсан 1 тэрбум төгрөгийг зээлээ төлөлгүй 10 гаруй жил болж байгааг бас мэдэх үү?
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ шударга ёсыг тогтооно гэж ярьдаг ч төрөөс хамгийн томоор хулгайлсан Л.Чинбатын охиныг Засгийн газартаа багтааж, сайд болгосон нь хэлж ярьсан бүхэн нь хий хоосон, ээлжит хууран мэхлэлт гэдгийг л нотолж буй хэрэг юм. Хулгайчуудаас юу ч хүлээх хэрэггүй. Хүсээд буй шударга ёс чинь энэ Засгийн газарт лав байхгүй шүү!! Ард түмээн!!
Б.Отгон