
- Хосуудын үерхэж буйг YG агентлагаас баталсан байна
- Тэд долоон насны зөрүүтэй аж
BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo жүжигчин Ан Бо-Хёнтой үерхэж буй гэсэн мэдээг YG агентлагаас баталжээ.
Тодруулбал Солонгос одуудын үерхлийг зарладаг “Dispatch”-аас хосуудыг дуучин бүсгүйн гэрт болзсон тухай мэдээлсэн. YG агентлагийн зүгээс “Хосууд нэг нэгнээ мэдэлцэж байгаа бөгөөд та бүхнийг ойлгож, дэмжихийг хүсье” хэмээн мэдэгдсэн байна.
Jisoo өнгөрсөн гуравдугаар сард бие даасан “Me” цомгоо гаргасан. Одоогоор хамтлагаараа аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд 22 улсын 33 хотод тоглолтоо хийсэн байна.
Жүжигчин Ан Бо-Хёны хувьд “Itaewon Class”, “Yumi’s Cells” зэрэг кинонд тоглож байсан бөгөөд саяхан гарсан “See You in My 19th Life” кинонд гол дүр бүтээжээ. Хосууд долоон насны зөрүүтэй аж.
Эх сурвалж: The Korea Times