
Ч.Номин сайд алтай нутагт аархав. Тодруулбал, тэрбээр Говь-Алтай аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадамд очиж, төгсгөлд нь 19 сумын сургуульд нь “Старлинк”-ийн интернэт төхөөрөмж хувиасаа бэлэглэснээ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Улмаар цахим орчинд түүнийг “аавынхаа нэг тэрбумын өрийг эхлээд төлчих, тэгээд сонгуулийн шоу хий” гэх шүүмжлэлүүд хөвөрсөн байна.
Учир нь түүний аав ХААДС-гаас “Гацуурт” тэргүүтэй 15 компаниараа 15.6 тэрбум төгрөгийн урамшуулал, 935 сая төгрөгийн зээл авсан асуудал бий.
Хамгийн сүүлд гэхэд машинаар хүн дайрахаар заналхийлсэн дуулиан шуугианы хэл ам татраагүй байна.