Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргад оноосон ялыг хэвээр нь үлдээлээ
  • Папарацци
  • Сонин хачин
  • Фото

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргад оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Gereltod 2023-07-07 1 min read

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, энгийн байгууллагад ажиллаж байгаад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийн тушаалаар хурандаа цол хүртсэн Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Тэд хэд хэдэн хүнийг залилан мэхэлсэн гэж буруутгагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн ял шийтгэсэн юм. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхлэн авсан гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, хурандаа Ж.Наранмандахад тав, Б.Баярмаад 10 жил хорих ял шийтгэж, эхнэрээс нь 1.4 тэрбум, нөхрөөс нь 669 сая төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор болж, хүүхдүүдийг нь асран хамгаалах үүргийг төрөл төрөгсдөд нь түр хариуцуулсан юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, Т.Шинэбаяр, Ж.Эрдэнэчимэг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар, хохирогч, иргэний хариуцагч нарыг оролцуулан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ж.Наранмандах, Б.Баярмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Continue Reading

Previous: Байцаа толгойт Э.Долгион УИХ-ын гишүүн хадам аавдаа хөөгдөх вий дээ
Next: Л.Чинбатын эсрэг гомдол гаргасан бүх хүн мэдүүлгээсээ буцан, “дайруулаагүй, хараагүй” гэв

Related Stories

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.