Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ХОМ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
  • Папарацци
  • Сонин хачин
  • Фото

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН ХОМ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

Gereltod 2023-07-05 1 min read

Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.

Төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдсөн байгааг танилцуулж  байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоциклтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг тэрбум, 194 сая төгрөгийн хадгаламж огт өөрчлөгдөөгүй байсан ч 2022 онд 900 сая төгрөг болон багасжээ. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг байсан нь хэвээрээ байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  2021 онд 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай байжээ. Тэгвэл 2022 онд 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц,  30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander- 1 загварын машинтай болжээ. Мөн хурдан удмын таван адуу, 400 гаруй малтай байсан. Гэвч 2022 онд 200 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу-5, адуу-23, үхэр-83, хонь-154, ямаа-149 болжээ. 97 сая төгрөгийн хадгаламжтай байсан тэрбээр 2022 он гэхэд 26 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Үнэт эдлэлийн хувьд ч гэсэн өөрчлөлт орж 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байсан бол 67 саяын үнэт эдлэлтэй болсон байна. “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг гэжээ. Хүлэг контент нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг аж.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 онд 506 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан УИХ-ын дарга 2022 оны хувьд 58 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлэв. Түүний 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай, 130 сая төгрөгийн үнэт эдлэл нь хэвээр байна.  Харин 188 сая төгрөгийн хадгаламж нь 112 сая төгрөг болон багасжээ. Монголиан силикон валлей” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байсан хэвээрээ байна.

Tags: Онцлох

Continue Reading

Previous: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг хэлэлцлээ
Next: УИХ-ын гишүүн П.Анужин тэрбумаар үнэлэгдэх 244 хурдан удмын АДУУ, малтай

Related Stories

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.