
Жүжигчин У.Цогтбаяр зөрчлийн хэргээр шалгагдаж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо … байшин …тоотод эмэгтэй хүн хурдлаарай” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу очиход иргэн У.Ц гэртээ архи ууж согтуурсаны улмаас гэр бүлийн хүндээ агсам тавьж, эд зүйлсээ эвдэн сүйтгэсэн байдалтай байжээ.
Улмаар холбогдогч У.Ц-аас холбогдогчоор мэдүүлэг авсан, 2023 оны 05 дугаар сарын 08- ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх зааснаар Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт Зөрчлийн 2310000982 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.