Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боловсролын зээлийн санг шалга” гэж үүрэг өглөө
  • Папарацци
  • Сонин хачин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боловсролын зээлийн санг шалга” гэж үүрэг өглөө

Gereltod 2023-05-20 1 min read

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагад “Боловсролын зээлийн санг шалга” гэж үүрэг өгсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарч шалгахаар боллоо.

Тус ажлын хэсэг өнгөрөн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээлийн шалгуур, шаардлагыг хангасан эсэх мөн БЗС-ийн гэрээнүүд устгасан асуудал гарсныг шалгаж, зээл авсан болон олгосон албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч шалгалтыг өргөн хүрээнд явуулах болжээ.

Манай улсад 1997 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, гадаадын их, дээд сургуульд суралцагчид нь улстөрчид, түүний үр хүүхэд байсан нь ил болоод буй. Дотоодын нийт зээлийн 93 хувь нь мэдээлэлд ойр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүст олгогдож, гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн олонх нь мөн л улстөрчид, тэдний үр хүүхэд байсан нь нийгэм өнөөдөр шударга ёсыг нэхэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд, олон нийт гадаадад БЗС-ийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл маш хомс буюу мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашиглаж ирсэн нь ил боллоо. Бид тэдний нэрсийг цувралаар хүргэж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд БЗС-ийн гадаад зээлд 2288 хүн 220.8 тэрбум төгрөгөөр суралцжээ. Үүнээс бакалаврын сургалтад 101 тэрбум, магистр докторын сургалтд 119 тэрбум төгрөг зарцуулсан байна.

БЗС-аас гадаад суралцахаар зээл авахад үл хөдлөх хөрөнгөөр баталгааждаг. Одоогийн байдлаар БЗС-д 123 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна.

Continue Reading

Previous: ХӨСҮТ-ийн удирдах албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг прокурорт шилжүүлжээ
Next: “Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх“ хэлэлцүүлэг зохион байгуулав

Related Stories

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.