
Биеийн жингээ хасахын тулд чихэр орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр нийтэлсэн шинэ зөвлөмждөө анхааруулжээ.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар чихэр орлуулах зориулалттай бүтээгдэхүүний найрлагад ордог “aspartame”, “stevia” зэрэг бодисууд урт хугацаандаа хүний биеийн жинг бууруулах ямар нэг нөлөө үзүүлдэггүй нь тогтоогдсон юм байна.
Мөн чихэр орлуулагч бүтээгдэхүүнүүд нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй холбоотой нь ДЭМБ-ын шинэ судалгаагаар тогтоогджээ.
Дээр дурдагдсан орлуулагч бодисууд нэр хаягтаа Diet болон Zero Sugar зэрэг тодотголтой хүнсний бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг юм байна.
ДЭМБ чихэр орлуулагчийн талаар шинэ зөвлөмжийнхөө төслийг өнгөрсөн оны долдугаар сард олон нийтээс саналыг авах зорилгоор вэб сайтдаа байршуулж байсан нь өчигдөр ийнхүү албажжээ.