
Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.
Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэх болно. Үүний дараа тэдний холбогдсон гэмт хэрэг болон нотлох баримт, гэм буруугийн талаар мөн цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн талаас илүү нь Хөгжлийн банкны ажилтан, ТУЗ-ийн гишүүн даргаар ажиллаж байсан болохыг энэ удаад бид онцолж байна.
- Лхагвасүрэнгийн Аззаяа – Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сард төрсөн. Эмэгтэй, дээд боловсролтой, caнхүүч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төслийн санүүжилт, зээлийн газрын ахлах мэргэжилтэн, зээлийн удирдлагын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо “Гэрэгэ смарт пос” ХХК-ийн дэд захирал. Одоо Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Цэвээндээгийн Билгүүн – Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүү эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Дашжамцын Уянга – Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сард төрсөн. Эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо Caнхүү бизнесийн дээд сургуульд нягтлан бодогч ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Түмэн-Өлзийн Оюунчимэг – Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сард төрсөн. Эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Баянгол дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Баасанхөхийн Чинзориг – Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульчаар ажиллаж байсан. Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Тэлэнгэдийн Мөнхтулга – Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан, одоо Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэд хэрэгжиж буй Экспортыг дэмжих төсөлд Бизнес хөгжлийн зөвлөх ажилтай. Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн – Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульчаар ажиллаж байсан, одоо хувиараа хуулийн зөвлөхөөр ажилладаг. Хан-Уул дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Чимэдцэрэнгийн Цоожсүрэн – Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Сайнбаярын Батзориг – Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролттой, санхүү засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Зээлийн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш ажилтай. Сүхбаатар дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Авирмэдийн Хүчитбаатар – Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Сүхбаатар дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Ганбаатарын Гантогтох – Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. , Баянзүрх дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Балганы Батбаяр – Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт дүүрэгт оршин суудаг, ял шийтгэлгүй.
- Чулуунбатын Энхбат – Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгаар сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Чогсомын Мөнхбаяр – Монгол улсы иргэн, 1975 оны 12-р сард төрсөн. Эрэгтэй дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байсан. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Даваагийн Цогтбаатар- Монгол улсын иргэн. 1985 оны 10-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй. Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, Удирдлагын газрын санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтмийн захирлаар ажиллаж байсан. Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажилладаг. Чингэлтэй дүүрэгт оршин суудаг. Өмнө нь 2006 онд Эрүүгийн хуулийн 216.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийг хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж байсан.
- Батлутын Будхүү – Монгол улсын иргэн. 1981 оны 09-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловбролтой, эрх зүйч мэргэжилтэй. Хяналт шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн үахирлаар ажиллаж байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Шинжилгээ үнэлгээ статистикийн хэлтсийн дарга ажилтай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Баяраагийн Чойжилжалбуу – Монгол улсын иргэн 1979 оны 05-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Лхачины Мягмаржав – Монгол улсын иргэн. 1972 оны 01-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Дашзэвэгийн Дэлгэрсайхан – Монгол улсын иргэн. 1975 оны 08-р сард төрсөн. Эрэгтэй дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Дүгэрсүрэнгийн Бат-Очир – Монгол улсын иргэн, 1972 оны 06-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан. “Юнити Ассет менежмент” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Жамсрангийн Үхэртар – Монгол улсын иргэн, 1952 оны 02-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан. “Нью Эстимейтор аудит” ХХК-ийн ахлах аудитор ажилтай. Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ. Монгол улсын иргэн. 1969 оны 03-р сард төрсөн. Эрэгтэй дээд боловсролтой, системийн инженер мэргэжилтэй. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах./
- Бадамын Махбал – Монгол улсын иргэн, 1970 оны 01-р сард төрсөн. Эрэгтэй дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд 13 жилийн ял сонссон. Өдгөө хорих 427-р ангид ял эдэлж байгаа. /Зам тээврийн яамны ажилтнууд нэгнийгээ хөнөөсөн хэргээр ял сонссон/
- Жигжидийн Оюунчимэг. Монгол улсын иргэн. 1968 оны 11-р сард төрсөн. Эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилтэй, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бодлого стратегийн газрын дарг ажилтай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Базархүүгийн Даажамба – Монгол улсын иргэн. 1977 оны 08-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Жамцын Ганхуяг – Монгол улсын иргэн, 1976 оны 07-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй. Хөгжлийн банкны Хяналт шалгалт, тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Сандагийн Магнайсүрэн – Монгол улсын иргэн 1975 оны 03-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга ажилтай. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Мягмарсүрэнгийн Баярмагнай – Монгол улсын иргэн, 1972 оны 11-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
- Бэгзсүрэнгийн Шинэбаатар – Монгол улсын иргэн, 1958 оны 02-р сард төрсөн. Эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо хувиараа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Баянгол дүүрэгт оршин суугж байгаа, ял шийтгэлгүй.
- Нанжидбын Мөнхбат. Монгол улсын иргэн, 1982 оны 10-р сард төрсөн. Эрэгтэй дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
Бид дараагийн цувралаар яллагдагчаар татагдсан этгээдүүдийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Бэлтгэсэн
А.Баярмаа
П.Пүрэвчулуун