
Дуулахаас илүүтэй цахим орчинд илүү идэвхтэй байж ажил амьдралаа авч яваа дуучин Ану зургаа дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа билээ. Б.Түвшинбаяр гэх гүндүүгүй сайхан монгол залууг насныхаа хaниар сонгосон. Түүнийг сошиал орчинд тээгч эхээр хүүхдээ төрүүлдэг, жирэмсэн байх үеийн зургаа огт оpуулдаггүй гэх сенсaциуд явсан бөгөөд түүнд нь дуучин бүсгүй хатуухан хариулт өгөөд амжсан.
Өдгөө гэр бүлээрээ халуун оронд аялж байгаа бөгөөд нөхөр нь төрсөн өдрийг нь далайн эрэг дээр хэзээ ч мартагдахааргүйгээр тэмдэглэж өгчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Хань минь төрсөн өдрийн баярт маань зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлж, хайртай үрстэйгээ, найзуудтайгаа сайхан тэмдэглэлээ, мэндчилгээ илгээсэн мянга мянган найзууддаа баярлалаа” гэжээ.