САХА улсын /ЯКУТ/Усть-Алдан аймгийн Засаг дарга Орхон аймгийн ИТХ-тэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Бүгд Найрамдах САХА улсын /ЯКУТ/Усть-Алдан аймгийн Засаг дарга Алексей Васильевич ФЕДОТОВ, Засаг даргын орлогч Семён Семёнович БУРНАШЁВ, Боловсролын газрын дарга Гаврил Гаврильевич ТИМОФЕЕВ, Силим ХХК-ын захирал Александр Афанасьевич НЕУСТРОЕВ нарын төлөөлөгчид Орхон аймаг, Эрдэнэт хотод айлчилж байна.

Уулзалтанд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга бөгөөд ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт нар оролцлоо.

Уулзалтаар хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгөх, ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, соёл спорт, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.