Папарацци

Мэс засал хийлгэсэн сэжигтэн оргов

Булган аймаг дахь хаалттай (хуучнаар онцгой дэглэмтэй) хорих 439 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас энэ сарын 17-18-нд шилжих шөнө нэг сэжигтэн оргожээ.

Тус аймгийн Баян-Агт сумын харьяат 23 настай Г.Б гэдэг залуу хулгайн хэрэгт холбогдон цагдан хоригдсон гэнэ. Улмаар эрүүл мэндийн байдлаас болж аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэжээ. Уг нь хууль журамд зааснаар бол Цагдан хорих байрнаас хүн томилогдож, эмнэлэгт хэвтсэн сэжигтнийг хянан харгалзах ёстой. Гэвч хянагч нь хариуцлагагүйгээс болсон уу, 18-ны 01.00 цагийн үед сэжигтэн эмнэлгээсээ оргосон аж. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хамтран түүнийг эрэн сурвалжилж, өчигдөр 14.15 цагийн үед аймгийн төвийн нэгэн айлаас олж саатуулсан байна.

Хариулт үлдээх