Папарацци

ШШҮХ-ийн ажилтан ТТАХНЭ-ийн долоон давхраас унаж нас баржээ

Өчигдөр оройн /2022.09.08/ 17:00 цагийн орчин Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн долоон давхраас эрэгтэй хүн унаж нас барсан байна.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч нь ШШҮХ-д ажилладаг 30 настай, эрэгтэй н.н байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тэрээр уг эмнэлэгт хэвтэн эмлчүүлж байсан аж.
Өндрөөс унаад амьд байхад нь түүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн ч бэртлээ даалгүй өөд болсон байна.