Папарацци

Стиллэг үзмэрч

Үзмэрч гэхээр бор гэрт утаа униар уугуулж, бусдаас даруухан амьдрахын нэр биш гэдгийг өөрөөрөө үлгэрлэж яваа бүсгүй бол үзмэрч Нямаа. Бусдын зовлонг үүрч, жаргах үр үндсийг тэтгэдэг тэрбээр тун загварлаг нэгэн. Өнгөлөг, загварлаг, техно стилийг өөртөө шингээж хувцасладаг түүнийг мэдэхгүй нэгэн урлаг, уран сайхны төлөөлөл гэж итгэдэг. Үнэндээ тэрбээр энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг.
Өөрийнх өвөрмөц чадвар байгалийн нэгэн бүтээл гэдгийг нь өөрт нь сануулдаг учраас ийнхүү байгалийн тод өнгийг хувцаслалт, загвартаа шингээж хувцасладаг байхыг үгүйсгэхгүй. Түүний стиллэг хувцаслалттай гоёмсог гэрэл зургуудийг сонирхуулж байна.