“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлтийн фото сурвалжлага

Зам тээврийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяны нээлт өнөөдөр Хүй долоо худаг явах замд боллоо. Уг аяны нээлтээс хийсэн фото jсурвалжлагыг уншигч танаа сонирхуулж байна.
Зам тээврийн осол гэмтэл Монгол Улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн нас барж, 500 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа гэх судалгаа бий.
Харин манай улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 4593 хүн амиа алдаж, 11 мянга орчим хүн гэмтэж бэртэж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан байна. Сурагчдын амралт, улсын баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан хотоос гадагшаа чиглэх автомашины хөдөлгөөн ихэссэн тул энэ хэмжээгээр авто тээврийн зөрчил, осол Замын цагдаагийн газар багагүй бүртгэгдэх болжээ.
Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гэсэн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нь энэ ажээ.
Сонирхуулахад, хурд хэтрүүлэх нь олонх улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5 хувиар буурдаг гэж олон улсад үздэг байна.
Зам тээврийн осол гэмтэл нь Монголын нийт хүн амын нас баралтын гуравдахь шалтгаан болсныг аяны нээлтийн үеэр албаныхан хэлж байлаа.