ПапарацциСонин хачинФото

Марш тактикийн тэмцээнд оролцохоор явж байсан цэргийн алба хаагч амиа алджээ

Жил бүрийн хавар зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн болдог уламжлалтай. Энэ тэмцээнд зэвсэгт хүчний төв, орон нутгийн анги, салбар бүрээс баг бүрэлдэхүүн оролцдог билээ. Гэвч энэ тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан байлдагч эрүүл мэндээрээ хохирч, цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай явдал сар гаруйн дотор хоёр ч удаа гарлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Ховд аймаг дахь зэвсэгт хүчний ангиас Улаанбаатар руу марш тактикийн тэмцээнд оролцохоор ирж явсан хоёр алба хаагч зам тээврийн осолд орж, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргүүлсэн байна.

Энэ талаар орон нутгийн эх сурвалжуудаас тодруулахад, Ховд аймгийн нутагт энэ сарын 14-ний үдэш зам тээврийн ослын улмаас зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч цолтой М гэх залуу болон 1-4 настай хоёр хүүхэд, 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. 27 настай иргэн А “Тоёота приус” загварын автомашин жолоодож яваад хүнд даацын “Камаз”-ын араас очиж мөргөн, улмаар замын хажуу руу онхолдсоноос энэ ноцтой осол гарч олон хүн амиа алдсан гэсэн мэдээлэл өглөө.
Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Хужирбулан дахь цэргийн сургалт бэлтгэлийн төвд марш тактикийн тэмцээний бэлтгэл хийж байгаад өндрөөс унаж нуруундаа хүнд гэмтсэн талаар манай сонин мэдээлсэн билээ.