Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Олгох газаргүй гэх Баянгол дүүргийн Газрын албаныхан ажилтандаа хууль бусаар эзэмшүүлжээ
  • Папарацци
  • Фото

Олгох газаргүй гэх Баянгол дүүргийн Газрын албаныхан ажилтандаа хууль бусаар эзэмшүүлжээ

Gereltod 2022-02-16 1 min read

Баянгол дүүрэг иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газаргүй болсон хэмээн зарладаг. Гэтэл албан тушаалтныхаа ашиг сонирхолд нийцүүлэн усны сан бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад гэмт хэрэг гэж үзсэн байна.

Улмаар Баянгол дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Баярмагнай, нягтлан бодогч Д.Авирмэд тэргүүтэй албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ. Газрын тухай хуульд хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглодог. Мөн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглохоор заасан. Гэтэл дээрх албан тушаалтнууд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт, “Улаанбаатар БҮК” ХХК-иас баруун урагш орших 4500 ам метр талбай бүхий газрыг П.Түмэн гэх хүний нэр дээр эзэмшүүлэх захирамж 2018 онд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаар гарын үсэг зуруулан гаргуулжээ. Уг газар нь тус дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй аж. Гэвч Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэдийн ашиг сонирхолтой холбоотой байсан учраас П.Түмэнд эзэмшүүлэх шийдвэр гаргуулан, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 3-ны А/427 дугаартай Газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон гэнэ. Түүгээр ч зогсохгүй уг газрыг П.Түмэнгээс гадна Л.Төгсбаяр уг газрыг хамтран эзэмших захирамж гаргуулаад 2019 оны нэгдүгээр сард бусдад шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн юм байна. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэд нь П.Түмэнгийн бичиг баримтыг ашигласан, хамтран эзэмшигчээр Л.Төгсбаярыг бүртгүүлсэн, эцсийн эзэмшигч нь өөрөө гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, уг нягтлан бодогчийг гэмт хэргийг зохион байгуулагч гэж прокурор яллах дүгнэлт бичжээ.

Continue Reading

Previous: “Алтан богд” хотхоныг ашиглалтад оруулахын тулд хахууль авснаа хүлээсэн ч шүүх шийдсэнгүй
Next: Улсын шалгалт өгөөгүй хүнд диплом олгосон захирлын гэм бурууг дэнслүүлнэ

Related Stories

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.