Skip to content
2023-06-02
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг үндэслэлгүй хөрөнгөжсөн үү
  • Гэмт хэрэг
  • Сонин хачин

НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг үндэслэлгүй хөрөнгөжсөн үү

Gereltod 2022-01-26 1 min read

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригийг АТГ-ынхан шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авхуулж байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч э 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авхуулсан хэмээн дүгнэсэн гэдэг. Уг хэргийг шалгах явцад бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсан гэх үйлдэл нь ч ил болж, нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй билээ. Энэ хоёр хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн АТГ-аас прокурорт шилжүүлээд байгаа аж.

Тэгвэл түүнтэй холбоотой, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ нууцалсан байж болзошгүй тухай дахиад нэг гомдлыг АТГ-ынханд өгчээ. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, “Алтай хаус” гэх хотхонд 101 ам метр талбай бүхий орон сууц авч, төрсөн дүүгийнхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулсан гэх мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд иргэд гаргасан гэнэ.
Энэ асуудлыг нэгтгэн шалгах уу, эсвэл тусад нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин өмнө нь шалгасан, дээр дурдсан хэргүүдийг прокурорын хяналтад очоод шийдэгдэхгүй удаж байгааг зарим хүн ихэд хардаж буй юм билээ. Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар таван жил ажиллаад НМХГ-т хэлтсийн дарга болж шилжиж ирсэн Ж.Ганзоригийг “Оюуны ундраа” ХХК-ийнхантай холбоотой гэж хамт ажилладаг хүмүүс нь ярьдаг. Түүгээр ч зогсохгүй “АТГ-ынхныг шалгаж эхэлмэгц Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий хүмүүстэй Ж.Ганзориг уулзаж, хэргээс мултрахыг оролдсон” гэж манайхан ярилцаж байна хэмээн мэргэжлийн хяналтын байцаагч нар өгүүлж байв.
НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд дээр дурдсан газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутагт нэг га газар өндөр үнээр борлуулсныг хууль сахиулагчид нь тогтоосон юм.

Continue Reading

Previous: Зэвсэгт хүчин дэх бичигдээгүй дүрэм нэг ангийн захирагчийг амиа алдахад хүргэв үү
Next: НОБГ-ын дарга асан Н.Уламбаярыг торгов

Related Stories

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид”-ын шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү
1 min read
  • Гэмт хэрэг
  • Мэдээ

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид”-ын шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү

2023-05-30
ЦЕГ: Долоон настай охиныг хөнөөж, цогцсыг нь нүхэн жорлонд хаясан 21 настай эрэгтэйг баривчилсан
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин
  • Фото

ЦЕГ: Долоон настай охиныг хөнөөж, цогцсыг нь нүхэн жорлонд хаясан 21 настай эрэгтэйг баривчилсан

2023-05-29
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан Б.Батсүх нарыг дахин шалгаж дуусжээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин
  • Фото

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан Б.Батсүх нарыг дахин шалгаж дуусжээ

2023-05-29

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (343)
  • Нийгэм (281)
  • нийтлэлчид (888)
  • Папарацци (1,050)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (319)
  • Фото (2,816)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

ЭЭЖ НЬ АРХИ УУЖ 1 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ХЭЭР ХОНУУЛЖЭЭ
1 min read
  • Папарацци

ЭЭЖ НЬ АРХИ УУЖ 1 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ХЭЭР ХОНУУЛЖЭЭ

2023-05-31
ИНЕГ хүүхдийн төрсөн өдөр 1, өвдсөн үед 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

ИНЕГ хүүхдийн төрсөн өдөр 1, өвдсөн үед 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ

2023-05-31
Бага насны охиныг хөнөөж жорлонд хаясан хэрэгтэн өмнө нь хоёр ч эмэгтэйг дээрэмдэж байжээ
1 min read
  • Папарацци

Бага насны охиныг хөнөөж жорлонд хаясан хэрэгтэн өмнө нь хоёр ч эмэгтэйг дээрэмдэж байжээ

2023-05-30
Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид”-ын шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү
1 min read
  • Гэмт хэрэг
  • Мэдээ

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид”-ын шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү

2023-05-30
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.