Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Цэндбаатарт хэлэхэд, өөрийгөө олтлоо Монголоос хол яв, өмнөөс чинь архи атаархлаа сөгнөж барих хүмүүсээс алс яв
  • нийтлэлчид
  • Папарацци

Цэндбаатарт хэлэхэд, өөрийгөө олтлоо Монголоос хол яв, өмнөөс чинь архи атаархлаа сөгнөж барих хүмүүсээс алс яв

Gereltod 2021-12-25 1 min read

Энэ чинь л Цэндбаатар шүү дээ.

Мэргэжлийн боксын аваргын бүсийг өргөж үзмээр байна гээд хүүхэд шиг мөрөөдлөө ярьж суусан хүү өөрөөсөө өчнөөн том залуутай хурд, хүчээ сориод ялалт байгуулчихлаа.
Ах нартаа гавъяатын тэмдэгээ хугалуулж, нам цохиулж ойчоод өчнөөн удаан ухаангүй хэвтэж, уйлаад лайв хийж, Монголын боксын холбооны удирдлагуудын бузар булхайг өөрөө ч мэдэлгүй цайлганаар илчилж байсан тэр хүү. Магадгүй би том хүн болоогүй юм шиг байна аа гээд хоолой нь зангирч суусан тэр хүү. Боксын шигшээгээс хөөгдөж, Дэлхийн аваргын тэмцээнд орох эрхээ алдчихаад хадаг бариад өвдөг сөгдөж байсан тэр хүү… хоёр удаагийн олимпод тавдугаар байрт туначихаад дасгалжуулагчдаа “Арчаагүй п.. вэ” гэж доромжлуулж зогссон тэр хүү…

 

Цэндбаатар Монголын спортын холбоодод байдаг хуйвалдаан, дарамт, хавчлага, ах нар нэртэй атаархан хорлогчдын тухай, харилцааны доголдол, технологийн хоцрогдол, тамирчдад үргэлж дутагдсаар ирсэн сэтгэлзүйч эмч, нөхөн сэргээх эмнэлэг…олон олон асуудлыг хөндсөн, илчилсэн, түүнийхээ хэрээр хохирсон. Хүний сайхан хүүг заавал нударганы амт, эрх мэдлийн эрэмбээр буулган авч, бөхийлгөж сөгдүүлж байж гар сарвайдаг тогтолцоог бас өөрөөрөө илэрхийлж чадсан. Хэзээ ч юм хэн нэгний нударганы дор, энэ хоцрогдсон муухай хандлагын дор, ах нь ах нь гэж архи барьдаг араншингийн дор эрсдэж болох л байсан тэр хүү…эцэс сүүлд нь халз тулаандаа ирж чадаагүй, эрх нь боогдсон тэр хүү…гал шиг бадарсан хүсэл мөрөөдлүүдээ эвхэж өвөртлөөд, нулимсаа залгиад хүний нутгийг зорьсон тэр хүү…Монголынхоо далбааг л өргүүлж, төрийн дууллыг эгшиглүүлэхийг үргэлж зорьж ирсэн тэр хүү…тэгвэл одоо Мэргэжлийн боксын WBA Asia champion бүсийн төлөө ОХУ-ын 6/0 рекорд эзэмшдэг тамирчинтай тулалдан, илт давуу давшсаар ялалт байгууллаа. Монголд өндийж чадаагүй зориг хийгээд зүтгэл гаднын оронд авах ёстойгоо авч, хүрэх ёстойдоо хүрдэг.

Монголд магадгүй дарамтлуулж, арын хаалгадуулсаар байгаад гудамжинд л дуусах байсан амьдрал зүй ёсоор үнэлдэг гаднын оронд тэргүүн магнайд нь, тэмцлийн эхэнд нь дүрэлздэг. Монголын төрд яагаад ч ажилд орж чадаагүй, авлига өгч сураагүй боловсрол мэдлэгтэй залуус дэлхийн том корпорациудын урилгаар ахлах мэргэжилтэн болоод яваад өгдөг. Энэ чинь л бидний алдаа, ялзралын тод илрэл шүү дээ. Цэндбаатарыг ингээд зогсож байхыг харах сайхан байна. Олимпийн аварга хажууханд байсныг, Дэлхийн аварга дэргэд л байсныг ухааруулж чадсан тэр хүү…түүний болон Монголын боломжийг өчүүхэн шуналаасаа болж хулгайлсан хүмүүс одоо харж ав. Цэндбаатарт хэлэхэд, өөрийгөө олтлоо Монголоос хол яв, өмнөөс чинь архи атаархлаа сөгнөж барих хүмүүсээс алс яв, гэхдээ…Олон олон тэмцээн тулаанд омголон гэгээн Монгол байгаарай!

Р.Эмүжин

Continue Reading

Previous: Шинэ баячуудын гангарах тэнэглэл
Next: Дуучин С.Наран МУГЖ цол тэмдэгээр шагнагдахаар болжээ

Related Stories

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.