Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Байр суурь: Би Нямбаатарт дуртай биш. Түүний олон үйлдлийг сайшаадаггүй
  • Нийгэм
  • нийтлэлчид

Байр суурь: Би Нямбаатарт дуртай биш. Түүний олон үйлдлийг сайшаадаггүй

Gereltod 2020-09-21 1 min read

Байр суурь: Би Нямбаатарт дуртай биш. Түүний олон үйлдлийг сайшаадаггүй

ЦАХИМ ГАВ……

Би Нямбаатарт дуртай биш. Түүний олон үйлдлийг сайшаадаггүй. Гэхдээ цахим гав гэдэг зүйл яг одоо яригдаж байгаа зүйл биш. Тэмүүжингийн үед ч, түүнээс өмнө ч яригдаж байсан зүйл. Цахим гавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид шүүхийн дагуу хохирогчид 1000 метрийн зайнд ойртож болохгүй гэдэг шийтгэл оноосны дараа хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, хохирогчийн амь насыг хамгаалж буй, хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч бүрийг заавал шоронд хорихгүй байх ялын энэрэнгүй бодлогын нэг хэсэг. Дэлхий даяараа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулахдаа АНУ-ын Миннесота мужид хэрэгжсэн Дулут моделийг хэрэглэсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход төр /цагдаа, прокурор, шүүх, нутгийн удирдлага/-ийн бодитой, хүчтэй гаднын оролцоо хэрэгтэй бөгөөд шууд баривчилдаг загварчлал юм. Үүнийг хэрэгжүүлснээр гэр бүлийн хүчирхийлэлтэй үл эвлэрэх явдал бий болж, хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг шууд таслан зогсоож хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж чаддаг. Хүчирхийлэл үйлдэгчийг шууд баривчлах, цахим гав суулган, хохирогчид ойртуулахгүй байх, шоронд суулгахаас илүүтэй зан үйлийн сургалтад хамруулах зэрэг энэрэнгүй ялын бодлогыг хэрэгжүүлэх туршлага байдаг. Хүн засарч болно. Хохирогч, хүчирхийлэл үйлдэгч нарын хооронд үр хүүхэд, хайрын болон бусад харилцаа, хамаарал оршин байдаг гээд энэ асуудалд нухацтай хандах шаардлага зайлшгүй байдаг. Энэ асуудлаар хүний эрхийн ямар ч боловсролгүй худал, хуурмаг, улс төрийн ашиг хонжоо хайсан, од болохын өвчин туссан, цаазын ял гэж хашхирсан /эмэгтэй шүү/, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээр од болохыг хэт их хичээсэн зарим нэг этгээдийн яриаг биш, яг мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Номын дууг нь сонссон, яг энэ асуудлаар газар дээр нь ажилладаг АРВИНТАРИА мэтийн мэргэжлийн өмгөөлөгч, хуульчдын үгийг сонсох хэрэгтэй. Хэн нэгнийг өмгөөлөх гэсэнгүй, хэн нэгнийг муулах гэсэнгүй. Цахим гав нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ одоо яригдаад байгаа сайд нарын шахааны бизнес болгож болохгүй. Нээлттэй тендерээр нийлүүлэх компанийг шударгаар сонгох ёстой. Зарим нэг зүйлд дуугүй өнгөрч болохгүй юм аа. Мэргэжлийн хүн мэргэжлийн асуудалдаа үгээ хэлэх л хэрэг гарах юм. Сайн ойлгож уншаарай.

Хүний эрхийн хуульч Манжаагийн Ичинноров

Tags: байр суурь

Continue Reading

Previous: Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод “толгой хорогдох уу”
Next: Хороодын албан хаагчид харилцан суралцаж, туршлага солилцлоо

Related Stories

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй

2023-09-11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол болж, таван иргэн амиа алджээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол болж, таван иргэн амиа алджээ

2023-09-11

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.