Skip to content
2023-09-22
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+

ХАДААС.МН

Хадааснаас хадаас …

Primary Menu
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
  • Home
  • Борооны тухай сонирхолтой баримтууд
  • Зөвөлгөө

Борооны тухай сонирхолтой баримтууд

cool 2020-05-21 1 min read

Борооны тухай сонирхолтой баримтууд

Хуртай өдрийн “бороо”-той холбоотой дараах баримтуудаас сонирхоцгооё.

Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200 м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10.000 м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол бий гэнэ.

Бороо нь дунджаар 35 км/ц хурдтай ордог бөгөөд салхины хурднаас хамаарч заримдаа 8 – 10 км/ц байх нь бий. Харин цасан ширхэг нь 3 – 6 км/ц хурдтай ордог ба энэ нь газрын гадаргад очих хүртэл нэг цагийг зарцуулдаг гэсэн үг юм.

Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508 мм урт ба диаметр нь 0.7874 мм хэмжээтэй байдаг ажээ.

Дэлхийн хамгийн чийглэг газар бол Хавайн Кауай арал бөгөөд энд жилийн 350 өдөр бороотой байдаг гэнэ. АНУ-ын Охио мужийн Вайнсбург хотод жил бүрийн 07.29-ний өдөр бүр бороо ордог ба энэ нь сүүлийн 100 жилд давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл юм байна.

Шүхрийг анхлан нарнаас хамгаалах зорилгоор бүтээж байсан нь өдгөө бороо ба нарны аль алинаас нь та биднийг хамгаалах амьдралын чухал хэрэглээнүүдийн нэг болжээ. Шүхэр нь эртний Грек, Египет, Ром болон Хятад, Энэтхэгт эртнээс хэрэглэж ирсэн тансаг хэрэглээ байсан бөгөөд чухам хаана хэзээ зохион бүтээсэн нь маргаантай байдаг юм.

Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна.

Бороо нь тодорхой хэмжээний хүчилшилтэй байх ба pH хэмжээ 5.6 байх нь хэвийн гэж үздэг. Харин pH хэмжээ үүнээс бага байх юм бол “хүчлийн бороо” гэж нэрлэдэг. Хүчлийн борооны pH 5.5 байвал энэ нь элдэв нянг устгах чадалтай байдаг. pH нь бүр 4.5 байвал харин шавж, газар уснаа явагч болон загаснуудыг хөнөөх аюултай ажээ.

Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна.

Их Британиас гаралтай Европын уламжлалт “Дартс” тоглоомыг хэрхэн үүссэн тухай цөөнгүй түүх байдаг. Түүний нэг бол бороотой холбоотой энэхүү домог юм. Нэгэн цагт харваачдын дунд зохион байгуулагдсан тэмцээний үеэр бороо зүсэрч тэмцээнийг үргэлжлүүлэх аргагүйд хүрсэн тул арга буюу цэнгээний газарт орцгоожээ. Усан борооноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тэдний нэг нь сумаа богиносгож ханан дээр байг онож шидлэх болсноор “Дартс” тоглоом үүссэн гэлцдэг ажээ.

XVII зууны үед Их Британид борооны тухай хууль гаргаж байсан түүхтэй бөгөөд уг хуулинд бороо орох талаарх цаг агаарын мэдээг буруу таамаглаж мэдээлсэн цаг уурчид цаазын ял оноодог байсан гэнэ.

Солонго бол бороотой холбоотойгоор үүсдэг байгалийн гайхалтай үзэгдлүүдийн нэг бөгөөд нартай борооны дараа ердөө хэдхэн минут л үзэгдээд өнгөрдөг билээ. Тэгвэл Их Британий Йоркшайэрт 1994 онд бүхэл бүтэн 6 цагийн турш үзэгдсэн дэлхийд маш ховор үзэгдэл болж байсан гэнэ.

Бороотой холбоотой удаах сонирхолтой мэдээлэл бол Колумбын жижигхэн тосгон Ла Сиерра Чокод цусан улаан өнгөтэй бороо 2008 онд орж байсан гэх хачирхалтай баримт юм. Орон нутгийн бактери судлагч дээжийг нь авч ойролцоох лабораторид шинжлүүлсэн нь “цус” гэж гарсан ба олон хүн итгэж өгөхгүй хэсэг гайхширчээ. Нутгийн сүсэгтэн Жонни Милтон Кордобагийн үзсэнээр энэ нь хүн төрөлхтөн нүглээ зогсоохгүй байгаад “Бурхан – Эзэн тэнгэр” хилэгнэж ийн цусаар бороо оруулав гэжээ.

Tags: зөвлөгөө

Continue Reading

Previous: Үсээ ургуулмаар байвал борооны усаар угаагаарай
Next: Найтаахад бурхан өршөөг гэж хэлдгийн учир

Related Stories

Долоо хоногийн өрнийн зурхай
  • Зөвөлгөө
  • Папарацци

Долоо хоногийн өрнийн зурхай

2022-10-17
Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа
1 min read
  • Зөвөлгөө
  • Мэдээ

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2022-07-04
Улсын шалгалт өгөөгүй хүнд диплом олгосон захирлын гэм бурууг дэнслүүлнэ
1 min read
  • Зөвөлгөө
  • Мэдээ
  • Папарацци

Улсын шалгалт өгөөгүй хүнд диплом олгосон захирлын гэм бурууг дэнслүүлнэ

2022-02-16

Ангилал

  • 18+ (15)
  • Гэмт хэрэг (53)
  • Зөвөлгөө (408)
  • Мэдээ (413)
  • Нийгэм (350)
  • нийтлэлчид (890)
  • Папарацци (1,084)
  • Сонжоо (57)
  • Сонин хачин (347)
  • Фото (2,837)
  • Хөндөх Сэдэв (1)
  • ярилцлага (3)

Сүүлд нэмэгдсэн

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Гарцаар гарч байсан хүүхдүүдийг дайрч, нэг нь газар дээрээ нас баржээ

2023-09-21
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ
1 min read
  • Мэдээ
  • Нийгэм

Тариалангийн талбайг хашаажуулах саналыг Ерөнхий сайд дэмжжээ

2023-09-20
Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

Хахууль авсан шүүгч хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ

2023-09-20
“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ
1 min read
  • Папарацци
  • Сонин хачин

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр угаартаж нас баржээ

2023-09-19
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Сонин хачин
  • 18+
© 2020- 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан | MoreNews by AF themes.