ПапарацциСонин хачинФото

Хорих ангиас ХҮН АЛДСАН алба хаагчид хариуцлага тооцож, цоож туургаа чангаллаа

Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг өнгөрөгч долоо хоногт хорихоор болж ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хүргэсэн байдаг.


Гэтэл түүнийг хорихыг эсэргүүцсэн иргэд хорих ангид нэвтэрч, түүнийг булаан авч явсан талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга нь хэвлэлийн индэр дээрээс мэдэгдсэн.
Олон тэрбум төгрөгөөр баригдсан шоронгоос гар нүцгэн хэдэн иргэн гэмт хэргийн сэжигтнийг булаагаад гарчихсан гэдэг нь энэ байгууллагын чадамж хэр байгааг бэлхнээ харуулсан үйл явдал болсон юм.
Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, тухайн өдөр ээлжинд гарч байсан алба хаагчиддаа хариуцлага тооцож, цалингийн хувьдсан байна.
Мөн үүд хаалгаа хааж, хашаанаас дотогш хүн оруулахгүйгээр хамгаалалтаа чангалжээ.
Сураг сонсох нь, Д.Монголхүүг алдсан даруйдаа ШШГЕГ-ын дарга нь хорих ангийн удирдлагуудаа дуудаж, баахан банга хүртээсэн аж. Цаашлаад муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэдэг шиг энгийн муу алба хаагчдаа цалингийн хувьдаад, нүдэнд харагдсан бүхнээ загнаж зандраад өнгөрсөн бололтой.
Монгол Улсад шоронгоос байтугай эрүүлжүүлэх байрнаас хүн оргож байсан түүх байхгүй. Бүр нүдэн дээр, гар доороосоо хүнээ алдаад өгөөд явуулсан түүхэн үйл явдал ШШГЕГ-ын зуун жилийн ойн дээр тохиолоо.
Гол нь энэ явдал Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болох юм байна гэсэн сэдэл өглөө. Хэн дуртай нь гар утсаараа дүрс бичлэг хийгээд хуулийнхныг бүр цаашилбал хаалттай хорих ангийг хүртэл сүрдүүлж болно гэсэн итгэлтэй болж байна. Энэ хожим их сургуулийн хичээлийн жишээнд ордог нэг ичгүүртэй баримт болж үлдэнэ. Тийм болохоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиасаа хүн алдаж байвал ичиг, ичиг гээд байгаа юм.

Хариулт үлдээх