ПапарацциСонин хачинФото

Зам засварын ажилтан осол гаргаж, бусдын биед хүнд гэмтэл учруулжээ

БНХАУ-ын иргэн осол гаргаж, иргэний биед гэмтэл учруулсан гэх хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Тодруулбал, тус аймгийн Өлзийт суманд зам засварын ажил хийж байх үед ковшийн шанаганд даруулж, хөл нь гэмтсэн хүн байна” гэсэн мэдээлэл сум дундын цагдаагийн хэлтэст иржээ. Шалгалтын явцад тус замын ажлыг гүйцэтгэж байсан “HKB international holding” компанийн геодезийн инженер, БНХАУ-ын иргэн Song Fengqing гэгч нь ковш маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад шанагыг буулгах үедээ тус аймгийн Төгрөг сумын харьяат иргэн Б-ийн биед хүнд гэмтэл учруулжээ.

Ослын улмаас гэмтсэн иргэний биеийн байдал хүнд, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн нь тухайн иргэнтэй харилцааны асуудалтай байсан ажээ.

Хариулт үлдээх