ПапарацциСонин хачинФото

“Батсүмбэр”-ийн асрамжийн газраас хөөгдсөн настан нас барсан байдалтай олдлоо

Өнгөрөгч долоо хоногт ахмадын баяр тохиож, Батсүмбэр амралтын газарт амьдардаг хэсэг настанууд баяр тэмдэглэжээ.


Улмаар “Батсүмбэр”-ийн асрамжийн газрын удирдлагууд дээрх ахмадуудад хариуцлага тооцож, 73 настай эрэгтэйг асрамжийн газраас хөөсөн байжээ. Тэрээр тус газраас явж, ар гэрийнхэн дээрээ ирээд байжээ.

 

Ирсэн өдрөө унтаж амраад, өглөө нь нас барсан байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Шалгалтын явцад, талийгаач нас барахынхаа өмнөх орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба зүрхний шигдээс, хууч өвчний улмаас нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.

Хариулт үлдээх