ПапарацциСонин хачинФото

Ээждээ загнуулсан өсвөр насны охин өндрөөс үсэрч, амиа хорложээ

Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцнаас өсвөр насны охин үсэрч амь насаа хохироосон харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.


Тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах … тоот орон сууцны 12 давхраас 16 настай охин үсэрч, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураажээ. Хэргийн тухай дуудлагыг талийгаачийн эгч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд талийгаач охин цонхоор үсрэхээсээ өмнө ээжтэйгээ маргалдсан байжээ. Харин талийгаачийн ээж цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ, гэрийн тэжээвэр муур нь аяга таваг бохирдуулж байна гэх шалтгаанаар охиноо загнаж, хоёр удаа алгадсан гэжээ.

Ингээд охин жижиг өрөөндөө ороод чимээгүй болсон байсан ч цонхоор үсэрч, амиа хохироосон байжээ.

Хариулт үлдээх