ПапарацциСонин хачинФото

Төрсөн эгч нараа хүчирхийлсэн этгээдийг саатууллаа

Архангай аймагт өөрийн төрсөн эгч нараа удаа дараа хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр тус аймгийн цагдаагийн газарт “Төрсөн дүү маань хүчирхийллээ” гэх гомдол мэдээлэл иржээ. Иргэний гомдлын мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Архангай аймгийн Хайрхан суманд оршин суух хаягтай 41 настай эрэгтэй М гэгч нь өөрийн төрсөн эгч болох 52 настай Э, 54 настай М нарыг хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Улмаар дээрх этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа ба Архангай аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хариулт үлдээх