ПапарацциСонин хачинФото

Жүжигчин Д.Ганцэцэг дурлалын шүлгээ ил гаргав

Жүжигчин Д.Ганцэцэг дурлалын шүлгээ ил гаргав

Нэгэн цагт Драмын театрын сайхан хүүхнүүдийн нэг явсан Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг дурлалын шүлгээ хувийн цахим хуудаснаа нийтлэжээ.


Тэрээр шүлэгнийхээ тайлбар дээр “Жилийн өмнө дурлаж дээ янз нь…Гэхдээ санаандгүйгээр” хэмээн бичсэн байна.

Түүний хувьд өнгөрсөн жил хоёр хүүхдийнхээ аав, хайрт ханийнхаа гэгээн дурсгалд зориулж “Халуун зүрх” уран сайхны киног хамтран зүтгэгч, хуурай дүү жүжигчин А.Ганчимэгтэйгээ хамтран хийсэн байдаг.

Д.Ганцэцэг нэгэн ярилцлагадаа ханийнхаа тухай “ Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн. Бидний амьдрал аз жаргалтай, гэгээн дурсамж бүхнээр дүүрэн өнгөрсөн. Тэр сайхан дурсамжаа хэзээ ч мартахгүй, нандигнаж явах болно” хэмээн ярьсан байдаг.

Өдгөө 40 насны босгыг алхсан тэрээр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг монголын хүчирхэг үлгэр жишээ ээжүүдийн нэг.