Папарацци

Уран ээжийн “саран” охид

Уран ээжийн “саран” охид


Жүжигчин “Банш” Батаа буюу Б.Баттөмөр “Х ТҮЦ” продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан тэрээр “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчнээр ажиллаж, олон түмэнд инээд бэлэглэж яваа авьяаслаг нэгэн.


Түүний хувьд өөртэйгөө усны дусал мэт адил гэмээр Г.Булгантамир гэх бүсгүйтэй гэр бүл болж, гурван сайхан охины аав, ээж болцгоосон билээ.


Г.Булгантамирын хувьд урлагийнхны бэрүүд дундаа ажилсаг, сайхан ааштайгаараа гайхагддаг.


Тэгвэл тэрээр охиддоо дээл хийж өгч уран бүсгүй болохоо бас харуулаад амжсан байна.
Дашрамд дуулгахад, жүжигчин Б.Батаагийн охид бүгд нэрнийхээ ард “сар” дагавар залгадаг.
Хүүхдүүд нь шинэ жил, цагаан сарын үеэр төрсөн учраас бэлэгдэл болгож, Гэгээнсар, Ялгуунсар, Монголсар хэмээн охидоо нэрлэжээ.