Папарацци

“Өгөөж”-ийн охин өнгөлөг хувцасны дэлгүүр нээжээ

“Өгөөж”-ийн охин өнгөлөг хувцасны дэлгүүр нээжээ

“Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл болон түүний охид дээдсийн хүрээнийхэн дундаа донжтой загварлаг гэдгээрээ гайхагддаг.


Эрх чөлөөний оронд идээшсэн охид нь тэгж байгаад их сэргэлэн.

Том охин Т.Гэрэлтуяа нь аавынхаа халааг авахаар бэлтгэгдэж байгаа бол бага охин Т.Аззаяа нь “Fashoin district” хэмээх өнгөлөг донжтой хувцасны дэлгүүр нээгээд амжжээ.
Залуусын загварын чиг хандлагыг мэдэрсэн хувцаснууд авчирдаг болохоор борлуулах гэж толгой гашилдаггүй гэнэ лээ.

Гоёл чимэглэл нь өвөрмөц учраас үйлчлүүлэгчид насны хязгааргүй хуйлардаг гэж байгаа.

Дээрээс нь гэрээ анхлим үнэртэй байлгах дуртай романтик нөхдөд зориулж лаа авчирдаг нь эрэлттэй гэсэн шүү.

Ямартаа ч, аав нь ар монголыг боов боорцогоор хангаж, охид нь их хотын ганган бүсгүйчүүдийг хувцаслахаар ханцуй шамлажээ.